Танилцуулга


Монгол эх ороны төвд оршдог Өгий нуур Архангай аймгийн нутагт байдаг, Монгол улсын томоохон нууруудын нэг, 27 ам дөрвөлжин км талбайтай. Дундаж гүн нь 6,64м, зарим газраа 15,3м эргийн шугамын урт нь 23,5 км.Торгон элс, хайрган эрэгтэй эрэг орчимдоо гүехэн, давалгаа зөөлөн, завиар аялахад нэн тохиромжтой. Байгалийн сонин тогтоцтой тул усанд сэлэх, наранд биеэ шарах, морь, тэмээгээр болон явганаар аялахад тун сонирхолтой. Өвлийн улиралд нуурын толигор мөсөн гадарга дээр цана, тэшүүрээр гулгах, морин чаргаар зорчих, цас мөсний спортоор наадах бүрэн боломжтой. Өгий нуур нь 150 гаруй төрлийн нэн ховор ба ховор зүйлийн шувууд нутаглдаг, Умард мөсөн далайн ай савд хамаарах 14 зүйлийн загастай (Цурхай, Улаан нүдэн, Алгана, Бух сугас, Булуу цагаан, Цулбуурт, Хэлтэг, Гутаарь, Сибирь сугас, Ердийн нүцгэн жараа, Нуурын нүцгэн жараа,Сахалт эрээлж, Чимхүүр загас) арвин нөөцтэй. Та бүхнийг зочилхыг урьж байгаа "Өсөх Өгий" гэр бааз нь Монгол улсын төв хэсэгт оршдог Өгий нуур суманд байрладаг.Манай бааз нь Монгол үндэсний 10 гэрт нэг ээлжиндээ 40-50 хүн хүлээн авдаг. Манай баазад морилон ирсэн хүндэт зочин та Монголын төв хэсгийн байгаль экологийн унаган төрхөөрөө байгаа түүх дурсгалын үзэсгэлэнт газруудаар аялан нийслэл хотоос хамгийн ойрхон цэнгэг уст Өгий нуурын зөөлөн давалгаа, загасны умбан шумбах олон төрлийн шувуудын уянгат дуу хоолойг сонсох, загасны болон бусад хоолны үнэхээр сайхан амт, тохилог орчноор таныг угтана.
Мөн та цэнгэг нуурын хөвөөн дээр моторт завь сэлүүрт завиар аялж мөн загасчлах боломжтой.Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах “Өгий цом” тэмцээн болдог бөгөөд “Өгий цом” тэмцээн нуурын загасанд ямар нэг хор хөнөөлгүй, байгальд ээлтэй байдлаар загасаа барих юм.Уг тэмцээн нь жил бүр манай баазад зохион байгуулагддаг бөгөөд та бүхэн ирж амрангаа сонирхох мөн оролцох боломжтой.
Жил бүр уламжлал  болгон зохион байгуулагддаг "Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг" сүүлийн 3жилийн турш Монголын триатлоны холбоотой хамтран  амжилттай зохион байгуулсан бөгөөд та бүхэн үүнийг ч ирж сонирхох үзэх мөн оролцох ч боломжтой.


Comments